АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Чалкогийн өр дарагдаж 1072 хувьцаа “амилна”
Тавантолгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхийн уурхайн нэг тонн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж эхлэв. Энэ бол уурхайн аман дээрх буюу олборлоод шууд зарж буй үнэ. Ирэх зургадугаар сар хүртэл уг үнээр нүүрсээ борлуулах гэрээ хийжээ. Урьд нь нүүрсний үнэ унасан үед өрөө дарахын тулд нэг тонн нүүрсээ 30 орчим ам.доллараар борлуулж байсан билээ. Тус уурхайгаас олборлож экспортолж буй нүүрснийхээ 35 хувийг “Чалко”-гийн өрийг дархад үлдсэн 65 хувийг нь олборлогч “ТТJVСo” компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа юм. Уул уурхай хүн үйлдвэрийн яамнаас мэдээлж байснаар өнгөрсөн оны эхэнд 88 сая ам.долларын өр үлдсэн байв. Ингээд оны сүүлч гэхэд 70 орчим сая ам.долларын өр үлдэнэ хэмээн тооцоолсон. Тэгвэл энэ оны гуравдугаар улирал гэхэд уг өрийг бүрэн төлж барагдуулна гэж “Эрдэнэс Таван толгой” компаниас мэдээллээ.
“Эрдэнэс-Таван толгой” компани Баруун Цанхийн уурхайг өнгөрсөн онд нээсэн. Гэвч одоогоор тус уурхайгаас олборлосон нүүрсийг борлуулж эхлээгүй байна. Энэ онд Зүүн Цанхийн уурхайгаас 8.7, Баруун Цанхийн уурхайгаас дөрвөн сая тонн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингээд өр төлбөрөө энэ онд төлж дуусгаад улсад үр ашгаа өгнө хэмээн тооцжээ. Цаашид ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах боломж бүрдэх аж. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр барих болон бусад дэд бүтцийг хөгжүүлэх мөнгөтэй болно хэмээж байна. Хэрэв олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа нь гарвал иргэн бүр 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэж эхлэх юм.
Тавантолгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхийн уурхайн нэг тонн нүүрсээ 59.3 ам.доллараар борлуулж эхлэв. Энэ бол уурхайн аман дээрх буюу олборлоод шууд зарж буй үнэ. Ирэх зургадугаар сар хүртэл уг үнээр нүүрсээ борлуулах гэрээ хийжээ. Урьд нь нүүрсний үнэ унасан үед өрөө дарахын тулд нэг тонн нүүрсээ 30 орчим ам.доллараар борлуулж байсан билээ. Тус уурхайгаас олборлож экспортолж буй нүүрснийхээ 35 хувийг “Чалко”-гийн өрийг дархад үлдсэн 65 хувийг нь олборлогч “ТТJVСo” компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа юм. Уул уурхай хүн үйлдвэрийн яамнаас мэдээлж байснаар өнгөрсөн оны эхэнд 88 сая ам.долларын өр үлдсэн байв. Ингээд оны сүүлч гэхэд 70 орчим сая ам.долларын өр үлдэнэ хэмээн тооцоолсон. Тэгвэл энэ оны гуравдугаар улирал гэхэд уг өрийг бүрэн төлж барагдуулна гэж “Эрдэнэс Таван толгой” компаниас мэдээллээ. “Эрдэнэс-Таван толгой” компани Баруун Цанхийн уурхайг өнгөрсөн онд нээсэн. Гэвч одоогоор тус уурхайгаас олборлосон нүүрсийг борлуулж эхлээгүй байна. Энэ онд Зүүн Цанхийн уурхайгаас 8.7, Баруун Цанхийн уурхайгаас дөрвөн сая тонн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингээд өр төлбөрөө энэ онд төлж дуусгаад улсад үр ашгаа өгнө хэмээн тооцжээ. Цаашид ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах боломж бүрдэх аж. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр барих болон бусад дэд бүтцийг хөгжүүлэх мөнгөтэй болно хэмээж байна. Хэрэв олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа нь гарвал иргэн бүр 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэж эхлэх юм.
0 Сэтгэгдэл
























