АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгууллаа

100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа.
Дүүргийн шинэ удирдлагуудын зүгээс ажлаа аваад хамгийн эхэнд уурхайн асуудлыг хуулийн хүрээнд албажуулах ажлыг судалж, хэд хэдэн удаа уурхайчидтай уулзалт зохион байгуулах, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсаны үр дүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжихээр болж байгаа аж.
Одоогоор Налайхын нүүрсний уурхайд 100 орчим аманд 1200 гаруй уурхайчин ажилладаг тооцоо судалгаа бий. Уул уурхайн салбарт анхдагч Налайхын уурхай хувьд гарснаас хойш уурхайн хөгжил, түүх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах зэргээр тэргүүлэгч байх ёстой атал одоо л бичил уурхайн хэлбэрт орж ажиллах эхлэл тавигдаж байна. Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай хамт олон болгож төлөвшүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм.
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд албажиснаар эзэнгүй орхигдсон ам цооногуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримталж ажиллах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох асуудал буух хаяг, буцах эзэнтэй болох зэрэг давуу талууд бүрдэж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл