COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Оскар”-т ”La La Land” 14 номинацид өрсөлдөнө
Америкийн кино урлагийн академиас 2017 оны “Оскар” гардуулах ёслолыг ирэх хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулахаар товлосон билээ. Өчигдөр “Оскар”–ын 24 төрөлд тунагсдыг албан ёсоор зарлалаа. Америкийн кино найруулагч Дэмиэн Шазеллын бүтээл “Ла-Ла Лэнд” (La La Land) нийт 14 номинацид нэр дэвшсэн нь “ Эвагийн тухай бүх зүйл”, “Титаник” зэрэг киноны амжилттай эн зэрэгцээд байна. Мөн “Сарны гэрэл” кино найман номинацид өрсөлдөхөөр болжээ.

“Оскар-2017”-д Африк гаралтай долоон жүжигчин нэр дэвшиж байгаа нь кино урлагийн түүхэнд хамгийн олон хар арьст жүжигчин Оскарын өрсөлдөөнд орж ирсэн үзүүлэлт болов. Өнгөрсөн хоёр жилд Оскарт ихэвчлэн цагаан арьст жүжигчид нэр дэвшиж, “Алтан хүн”-ий эзэн болсон нь багагүй шүүмжлэл хүртээд байсан юм. Тиймээс энэ жил африк гаралтай жүжигчдэд олноор өрсөлдөх орон зайг олгосон ч байж болох.
Оросын найруулагч Андрей Кончаловскийн “Диваажин” кино олон улсын томоохон наадмуудад дээгүүр амжилт үзүүлж байсан нь “Оскар”-ын гадаад хэл дээрх кино номинацид тэргүүлэх таамаглалд ороод байсан ч тунасан таван киноны нэгээр шалгарч чадсангүй. Холливудад «Миний газар нутаг» (Дани), « Худалдаачин » (Иран), «Тони Эрдманн» (Герман), «Танна» (Австрали) и «Увагийн хоёр дахь амьдрал» (Швед) эдгээр бүтээл гадаадаас өрсөлдөх нь.
Шилдэг баримтат кино төрөлд Монгол Улсын Баян-Өлгий аймгийн харьяат Н.Айшолпан охины тухай өгүүлсэн “Бүргэдчин охин” /The Eagle Huntress/ кино эхний шатны шалгаруулалтаар 140 гаруй киноноос шилдэг 15-д тунасан орж ирсэн ч Оскарт нэр дэвшигчдийг зарлахад шилдэг тавд багтсангүй.
Хамгийн олон удаа Оскарын тайзнаа зарлагдсан жүжигчнээр алдарт Мэрил Стрип тодроод байна. Холливудын алдарт жүжигчин Мэрил Стрипийн хувьд энэ удаад 20 дахь “Оскар”-таа нэр дэвшиж, түүхэн амжилтын эзэн боллоо. Гурван ч “Оскар”-ын эзэн Мэрил энэ удаад дуурийн дуучин бүсгүйн түүхийг өгүүлсэн «Флоренс Фостер Дженкинс» киногоороо нэр дэвшиж байгаа билээ.
“Оскар”-ын төлөө

“Шилдэг кино” номинацид “Ла-Ла Лэнд”, “Сарны гэрэл” (Moonlight), “Ирэгсэд” (Arrival), “Хашаа” (Fences), “Ямар ч үнээр хамаагүй” (Hell or High Water), “Ухамсрын үүднээс” (Hacksaw Ridge), “Нууцлагдмал бодгаль” (Hidden Figures), “Арслан” (Lion), “Тэнгис дэх Манчестер” (Manchester by the Sea)
“Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид Кейси Аффлек (Manchester by the Sea), Дензел Вашингтон (Fences), Райан Гослинг (La La Land), Вигго Мортенсен (Fantastic Captain), Эндрю Гарфилд (Hacksaw Ridge)
“Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид Мэрил Стрип (Florence Foster Jenkins), Изабель Юппер (Elle), Рут Негга (Loving), Эмма Стоун (La La Land), Натали Портман (Jackie)
“Шилдэг хүүхэлдэйн кино” номинацид Zootop, Kubo and the Two Strings, Moana, My Life as a Zucchini, Sing, The Red Turtle
“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид Николь Кидман (Lion),Виола Дэвис(Fences) , Наоми Гаррис (Moonlight), Октавия Спенсер (Hidden Figures), Мишель Уильямс (Manchester by the Sea)
“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид Жефф Бриджес (Hell or High Water), Махершала Али (Moonlight), Дев Пател (Lion), Лукас Хеджес (Manchester by the Sea), Майкл Шэннон (Nocturnal Animals) гэх зэргээр 24 номинациар өрсөлдөж байгаа юм.

0 Сэтгэгдэл