АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нефтийн үнэ тогтворжиж байна гэв

“Хар алт”-ны үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтворжиж, цаашид бага зэрэг өсөх үзүүлэлттэй байгаа тухай өнгөрсөн даваа гаригаас эхлэн томоохон түүхий эдийн биржүүд мэдээлэх болов. Ирэх гуравдугаар сарын арилжаагаар Лондонгийн түүхий эдийн бирж дээр Brent маркийн нефтийн үнэ 0,09 хувиар буурч баррель нь 55,75 ам. доллараар үнэлэгдсэн байна.
Харин Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI маркийн нефть 2,04 хувиар өсч, баррель нь 52,42 ам.доллараар борлуулагдахаар болсон байна. “Альпари” судалгааны байгууллагын шинжээч Вадим Иосуб “ өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн нефтийн үнэ мэдэгдэхүйц өсч эхэлсэн. Brent маркийн нефтийн үнэ долоо хоногийн эхээр бага зэрэг буурсан ч сүүлээр баррель нь 54,5 ам.доллараас 56,15 ам.доллар болон өссөн.
Энэ нь 2015 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлттэй тэнцэж байна гэсэн үг. Энэ сарын 22-нд болсон нефть олборлогч орнуудын уулзалтаар Оросын эрчим хүчний сайд А.Новак “ихэнх орон өөрсдийн амлалтанд хүрч чадсан” гэжээ. Түүний үгийг үндэслэн шинжээчид энэ жилийн хувьд нефтийн үнэ 50-60 ам.долларт тогтвортой байх нь хэмээн таамаглаж байна.
Мөн Венесуэлийн Нефтийн яамны сайд Нельсон Мартинес “нефть олборлогчдын зөвшилцсөн асуудлууд 80 хувьтай биелээд байна” гэжээ. Ийн мэдээлсний дараа даваа гарагийн өглөөнөөс нефтийн үнэ баррель нь 55,75-56,00 ам.доллараар хэлбэлзэж эхэлсэн байна. Цаашдаа баррель нефтийн үнэ 54,10 ам.доллараас буурахгүй гэж шинжээчид үзжээ.

0 Сэтгэгдэл