COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Маднесс” анхны бүрэлдэхүүнээрээ тоглоно

“Маднесс”-ын Ч.Оюунсайхан хамтлагийнхаа анхны хит дуу болох “Хотын гудамж”-ийг оюутан үедээ зохиожээ. 1997 он... Хорин жил өнгөрчээ. Гоё дуу хийж байгаад гэнэт алга болчихдог “Маднесс” хорин жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ дуулах гэж байна. “Маднесс”-ийнхэн анх 1994 онд нэгдэж байхдаа трэш метал стилиэр тоглодог байсан гэдэг. Гэхдээ тухайн үед өөр нэртэй байсан ба 1997 онд “Хотын гудамж” дууг дуулснаар стилиэ өөрчилж, нэрээ шинэчилжээ.
Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд дуучин Ч.Оюунсайхан бөмбөрчин А.Вадим, соло гитарчин Ч.Тамир, Ганг, басс гитарчин Б.Гэрэлтнаран нар багтдаг. Өнгөрсөн хугацаанд Вадим ОХУ-д, өөр нэг гишүүн БНХАУ-д амьдрах болж, залуус хамт уран бүтээл хийх боломжгүй байв. Гэвч хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтаншагай, басс гитарчин Т.Боорч нарын бүрэлдэхүүнтэй шинэ баг бүрдүүлж, “Маднесс” дуулсаар байлаа. “Маднесс”-ийнхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван цомог гаргаж, 20 гаруй клип бүтээжээ. Энэ нь нэг бодлын чамламаар ч юм шиг. Гэхдээ аманд аялагдаж, сэтгэлд үлдсэн дуунуудыг нь бодохоор хангалттай ч юм шиг.
Хорин жилийн дараа “үзэгчдийн хүсэлтээр” тайзнаа гарч байгаа “Маднесс”-ын залуус болзоогоо ирэх сарын 3-нд “Iloft function house”-д товложээ.

0 Сэтгэгдэл