АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
1.6 сая га талбайд хайгуулын лиценз олгох боломжтой

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3580 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулынх 2022, ашиглалтынх 1558 байна. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.
Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Уул уурхайн яам /хуучин нэрээр/-с баталсан журмын дагуу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 37 удаа цахим хэлбэрээр дугаар олгож 2335 өргөдлийг бүртгэсэн. Бүртгүүлсэн өргөдлөөс тусгай зөвшөөрөл олгосон 1244, татгалзсан 681 өргөдөл байна.
Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор нийтэд мэдээлсэн. Эдгээр талбай дээр Кадастрын хэлтэс 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мянган га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлон шийдвэрлүүлжээ.

0 Сэтгэгдэл