АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав. Тус газар улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Үүнээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1 тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. Үүнд газрын тосны экспортын орлого 134.2, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 34.6, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.9, бусад орлого 12.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.
Энэ онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайлбал, газрын тосны экспортын орлого 188.1, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 37, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр хоёр, бусад орлого 5.5 тэрбум төгрөг байх аж. Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг өнгөрсөн онд уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувь буюу 6.2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. 3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортод гарсан нь нийт экспортын 87 хувийг эзэлж байна.

0 Сэтгэгдэл