COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Volkswagen” 2016 онд хамгийн их ашиг олжээ

Германы “Volkswagen” компани анх удаа Японы “Toyota” компанийг орлого ашгаараа гүйцлээ. “Toyota” компани өнгөрсөн дөрвөн жил тасралтгүй ашгаараа автомашин үйлдвэрлэгчдээ тэргүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн жил гэхэд нийт 10.175 сая автомашин борлуулжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Volkswagen” компани 2016 оны тайлангаа гаргаж, өнгөрсөн онд нийт 10.31 сая автомашин худалдаалжээ. “Audi”, “Porsche”, “Skoda” брэндийн автомашиныг үйлдвэрлэдэг “Volkswagen” компанийн Хятад дахь борлуулалт өнгөрсөн жил 3.8 хувиар нэмэгджээ.
2016 онд тус компанийн “Volkswagen Golf” шинэ загвар нь Шведэд хамгийн их борлуулалттай байснаар өнгөрсөн хагас зуун жил дэх Volvo-гийн амжилтыг гүйцсэн байна. “Toyota” компанийн ашиг өнгөрсөн онд 0.2 хувиар нэмэгдсэн ч Америк дахь борлуулалт нь буурсан аж.
Ирэх долоо хоногт “General Motors” компани өнгөрсөн оны тайлангаа гаргах ч “Toyota”, “Volkswagen”-ийг гүйцэхгүй хэмээн шинжээчид үзэж байна. 2015 оны байдлаар “General Motors” компани дэлхийн гуравдагч том автомашин үйлдвэрлэгч болж байсан юм.

0 Сэтгэгдэл