Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Уран зургийн уралдаанд оролцохыг урьж

“Соёлын өв бидний бахархал”

 

Уран зургийн уралдааны удирдамж

 

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.

 

Зорилго:  Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах

 

Насны ангилал:    8-10 нас

                        10-13 нас

                                                13-16 нас

 

Бүтээлд тавигдах агуулгын шаардлага:
ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараах Соёлын биет бус өвийг бүтээлдээ тусгасан байх

-       Монгол наадам

-       Шагайн харваа

-       Монгол тууль

-       Монгол уран бичлэг

-       Ботго авахуулах зан үйл

-       Монгол ардын уртын дуу

-       Монгол ардын бий биелгээ бүжиг

-       Монгол үндэстний хөөмэйн урлаг

-       Бүргэдийн баяр буюу шувуучлахуй

-       Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

-       Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг

-       Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл

-       Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа

-        

Бүтээлд тавигдах хэлбэрийн шаардлага:

-       Гар зураг нь А3 хэмжээтэй ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх

-       Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх

-       Нэг оролцогч нэг  бүтээл ирүүлэх

-       Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх

 

 

 

Уралдааны шагнал

Нэгдүгээр байр 3 оролцогч : 100,000₮      (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Хоёрдугаар байр 3 оролцогч: 70,000
₮      (өргөмжлөл, бэлэг дурсгал)

Гуравдугаар байр 3 оролцогч: 50,000₮     (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Тусгай байр 3 оролцогч: 20,000
₮               (өргөмжлөл)

 

-       Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй.

 

-       Хүлээж авах хугацаа: 2017 оны 02 дугаар сарын 01- ээс 03 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл  НҮБ-ын 102 тоотод хүлээн авна

 

ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС

НҮБ-ын байр, Нэгдсэн Үндэстний гудамж -14

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201, Монгол Улс

Утас (+976) 70105652

Факс (+976-11) 322612

Цахим шуудан: natcom@unesco.mn

              Цахим хаяг: www.unesco.mn


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан