АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Дүн өвлөөр ногоон мод огтлох ямар ч бололцоогүй

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд БОАЖЯ, тус яамыг төлөөлдөг Д.Оюунхорол сайдын нэр хүндэд халдсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Ялангуяа зохиомол хаягнаас хэдэн жилийн өмнө авсан байж болох мод ачсан ачааны машинуудын зургийг тавьж, Д.Оюунхорол сайдын тушаалаар хот орчмын ногоон бүсээс, тухайлбал Тэрэлжээс ногоон мод бэлтгэж байна, ингэхдээ хятадуудыг олноор ажилуулж байгаа тухай гүтгэлэг бичиж олон түмнийг ийм хууль бус явдалтай тэмцэхэд уриалан турхирах боллоо. БОАЖЯ-ны ойн бодлогыг гардан хэрэгжүүлдэг манай газрын хувьд дүн өвлөөр, хөр цаснаар ногоон мод тайрч хот суурин газар руу тээвэрлэх ямар ч бололцоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Хэдийгээр манай яам хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн шүүмжлэх, санал бодлоо илэрхийлэх эрхийг цаг ямагт хүндэлсээр ирсэн ч илэрхий ийм гүтгэлгийг газар авахуулж, яамнаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг мушгин гуйвуулж буйг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд гүтгэлэг зохион цуурхалыг дэвэргэж байгаа этгээдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, буруутай этгээдийг тогтоолгон олон нийтэд ил тод зарлах болно.

БОАЖЯ-ны ОЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
0 Сэтгэгдэл
























