COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
А.Баярцэцэг эх орондоо ирсэн ч удахгүй буцах нь
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон А.Баярцэцэг эх орондоо энэ сарын 3-нд иржээ. Тэрээр эх орондоо ирээд удаагүй ч нэг их сааталгүй буцах нь. Энэ сарын 26-ны өдөр Филиппинийг зорих тэрээр Олон улсын залуучуудын уулзалтад илтгэл тавих юм байна.
Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейгээс “Мулан” уран сайхны киноны дүрийн шалгаруулалтад оролцох санал тавьж байсан. Энэ дагуу тэрээр ярилцлагад орсон байна. Гол дүрийн жүжигчний шалгаруулалт олон шат дамждаг тул цаг хугацаа их орохыг ч тэрээр хэлсэн. Тун удахгүй А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” уран сайхны кино нээлтээ хийх аж. “Mongolian Social Channel” студийн бүтээл тус киноны Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тогложээ.
Гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нарын уран бүтээлчдийн оролцсон тус уран бүтээлийн Ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллажээ.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 оролцогчийн нэг болсон А.Баярцэцэг эх орондоо энэ сарын 3-нд иржээ. Тэрээр эх орондоо ирээд удаагүй ч нэг их сааталгүй буцах нь. Энэ сарын 26-ны өдөр Филиппинийг зорих тэрээр Олон улсын залуучуудын уулзалтад илтгэл тавих юм байна. Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейгээс “Мулан” уран сайхны киноны дүрийн шалгаруулалтад оролцох санал тавьж байсан. Энэ дагуу тэрээр ярилцлагад орсон байна. Гол дүрийн жүжигчний шалгаруулалт олон шат дамждаг тул цаг хугацаа их орохыг ч тэрээр хэлсэн. Тун удахгүй А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” уран сайхны кино нээлтээ хийх аж. “Mongolian Social Channel” студийн бүтээл тус киноны Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тогложээ.
Гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нарын уран бүтээлчдийн оролцсон тус уран бүтээлийн Ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллажээ.
0 Сэтгэгдэл
























