COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
PSLV-C37 нь сансрын нэг нислэгээр 104 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа

Өнөөдөр (2017-2-15) Энэтхэгийн стандарт цагаар өглөөний 09:28 цагт Срихарикота дахь Сатиш Дхаваны Сансрын Төвөөс Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага (ЭССБ)-ын PSLV-C37 зөөгч пуужин 103 хиймэл дагуул бүхий 714 кг жинтэй Картосат-2 цуврал хиймэл дагуулыг сансаын тойрог замд орууллаа.
Сансарын нэг нислэгээр өмнө нь хэзээч ийм олон тооны хиймэл дагуулуудыг сансарын тойрог замд оруулж байгаагүй билээ. Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн сансар судлалын шинжлэх ухааны хамт олон, нийт ард түмэндээ энэхүү гайхамшигт ололт амжилтын халуун баяр хүргэлээ. Энэ бол PSLV зөөгч хөлгийн 38 дахь дараалсан амжилттай болж буй сансрын нислэг юм. 104 хиймэл дагуул урьдчилан төлөвлөсний дагуу PSLV-н дөрөвдөгч шатанд тус тусдаа тойрог замд амжилттай орлоо. PSLV-н тойрог замд оруулсан Энэтхэгийн хиймэл дагуул одоо 46 боллоо.
Картосат-2 цуврал хиймэл дагуулаас авсан дүрс нь газар зүй, хот, хөдөө, далайн эргийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх ба замын хяналт, ус түгээлт, газар зүй, хүний үйлдлээс хамааралтай өөрчлөлтийг тандах, газрын мэдээллийн систем (ГМС) болон газар зүйн мэдээллийн систем (ГЗМС)-д ашиглагдана.
Энэхүү мэдээллийн иж бүрдэл нь 500 хот төлөвлөлт хийх Амрутын хот төлөвлөлтөд ашиглаж болно. ЭССБ-ын нано хиймэл дагуулууд INS-1 ба INS-2-г бас хөөргөжээ.
Олон улсын чухал ач холбогдол бүхий зургаан орны 101 нано-хиймэл дагуулыг хөөргөлөө. Эдгээрийн 96 АНУ-ынх, тус бүр нэгийг Израйль, Казахстан, АНЭУ, Нидерланд ба Швейцарь улсынх байв. Өнөөдрийн сансрын нислэг ийнхүү амжилттай болноор Энэтхэгийн PSLV-ийн зөөгч пуужингаас хөөргөсөн хиймэл дагуулын тоо 180-д хүрчээ.
Тодорхой тогтсон цаг хугацаа, сансрын нэг нислэгийн хүрээнд олон тооны хиймэл дагуулуудыг хөөргөх үйл ажиллагааг бодит ажил болгоход техникийн олон сорилт тулгарсан. Бүх 104 хиймэл дагуулыг тойрог замд найдвартай оруулах, тойрог замд орсны дараа тэдгээр хиймэл дагуулуудын тойрог замын амьдралын хэмнэлийг найдвартай хангах зэрэг нь нарийн нягт ажиллагаа шаардсан. Энэхүү нислэг нь ЭССБ-ын гайхамшигт ололт амжилтыг илтгэсэн төдийгүй ЭССБ нь сансар судлалын найдвартай түнш болохыг нь батлан харууллаа.
104-g oruulaad baixad 46 bolood baidag sonin yumaa

0 Сэтгэгдэл
2017.02.23