Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Улаанбаатар чуулгын тайзнаа 3-р сарын 18-нд ”5 Tones” амьд хөгжмийн тоглолт болно

Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна.

Тоглолтонд Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:
• Ч.Дэлгэрцэцэг /Хийлч, СТА/
• О.Чинбат /Эвэр бүрээ хөгжимчин, СТА/
• Х.Бархүү /Ёочин хөгжимчин, СТА/
• Б.Отгончимэг /Ятга хөгжимчин, СТА/
• Б.Мягмарцэрэн /Лимбэ хөгжимчин, СТА/
• Р. Ганбат /Удирдаач, СТА/
• “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал
• Улаанбаатар чуулгын бүжигчид
• FIX хамтлаг

Тоглох хөгжмийн төрлүүд:
• Рок - поп
• Классик
• Модерн
• Фолк мюзик

Ерөнхий найруулагч: Р.Мөнхсайхан
Хөгжмийн зохиолч, продюсер: О.Чинбат
Туслах найруулагч: П.Урнаа
Дизайнер: Г.Чимэд
Маркетингийн менежер: Л.Одгэрэл, М.Энхтуул
Тасалбар борлуулагч: Улаанбаатар чуулгын билетийн касс, www.ticket.mn
Тасалбарын үнэ: Партер – 15,000₮, Бельэтаж – 10,000₮
Насны ангилал: 13-аас дээш
Тоглолтын үргэлжлэх хугацаа: 90 минут

Мөн уг тоглолтыг МУИС-ын багш, ажилчид, оюутнууд хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан