АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ жил 17 сая га талбайд хайгуулын лиценз олгоно
Энэ онд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь. Учир нь улсын төсөвт 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Тэгэхдээ газрын ховор элемент, Улаанбаатар хотын гео экологийн судалгааг ажээ. Нийслэл орчмын судалгааны ажил гурван жил үргэлжилнэ. Уг судалгааны хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг тогтооно. Бас сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн шалтгааныг судлах нь. Мөн Монгол орны зүүн болон төвийн бүс нутагт алтны шинэ илэрцийн судалгаа хийх юм.
Ашигт малтмал газрын тосны газар энэ онд шинээр 2.6 сая га талбайд алтны хайгуулын сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөөд байна. Ингээд нийт 17 сая га талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт явуулах боллоо. Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр зарласан. Ийм учраас алтны хайгуулын ажил энэ онд идвэхжих бололтой. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнөө үед геологи хайгуулын салбарыг дэмжиж сэргээх нь зүйтэй. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Геологийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь хямралаас гарах нэг гарц болно.
Энэ жилийн геологийн салбарын чуулга уулзалтад гадаад дотоодын аж ахуйн нэгжийн1000 гаруй төлөөлөгч, Элчин сайдууд оролцоно. Хайгуулын томоохон төсөлүүд, хууль эрх зүйн орчны талаар дэлгэргүй мэдээлэл өгөх тул хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий” хэмээн хэлж буй юм. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, УУХҮЯ, ГТАМГ, ШУТИС, МУИС хамтарч “Монголын геологи хайгуул-2017” нэртэй ес дэх удаагын чуулга уулзалт энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ чуулганы үеэр хөрөнгө оруулагчдад хайгуулын томоохон төсөлүүд танилцуулахаас гадна хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын хуулийн талаар танилцуулах ажээ. Үүнээс гадна нүүрсний давхарыг метан хийд нэлээд анхаарах болов. Тухайлбал, метан хийн хайгуул, олборлолт, ашиглалтын талаар сургалт, судалгаа хийх юм.
болимоор юм, энэ дэлхий муу хүмүүсээр дүүрчээ
газар дэлхийгээ ухаж ханахгүй бн уу
Энэ онд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь. Учир нь улсын төсөвт 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Тэгэхдээ газрын ховор элемент, Улаанбаатар хотын гео экологийн судалгааг ажээ. Нийслэл орчмын судалгааны ажил гурван жил үргэлжилнэ. Уг судалгааны хүрээнд Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг тогтооно. Бас сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн шалтгааныг судлах нь. Мөн Монгол орны зүүн болон төвийн бүс нутагт алтны шинэ илэрцийн судалгаа хийх юм. Ашигт малтмал газрын тосны газар энэ онд шинээр 2.6 сая га талбайд алтны хайгуулын сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөөд байна. Ингээд нийт 17 сая га талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт явуулах боллоо. Засгийн газраас “Алт-2” хөтөлбөр зарласан. Ийм учраас алтны хайгуулын ажил энэ онд идвэхжих бололтой. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн өнөө үед геологи хайгуулын салбарыг дэмжиж сэргээх нь зүйтэй. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Геологийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь хямралаас гарах нэг гарц болно.
Энэ жилийн геологийн салбарын чуулга уулзалтад гадаад дотоодын аж ахуйн нэгжийн1000 гаруй төлөөлөгч, Элчин сайдууд оролцоно. Хайгуулын томоохон төсөлүүд, хууль эрх зүйн орчны талаар дэлгэргүй мэдээлэл өгөх тул хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий” хэмээн хэлж буй юм. Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, УУХҮЯ, ГТАМГ, ШУТИС, МУИС хамтарч “Монголын геологи хайгуул-2017” нэртэй ес дэх удаагын чуулга уулзалт энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ чуулганы үеэр хөрөнгө оруулагчдад хайгуулын томоохон төсөлүүд танилцуулахаас гадна хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын хуулийн талаар танилцуулах ажээ. Үүнээс гадна нүүрсний давхарыг метан хийд нэлээд анхаарах болов. Тухайлбал, метан хийн хайгуул, олборлолт, ашиглалтын талаар сургалт, судалгаа хийх юм.
0 Сэтгэгдэл
2017.03.20
2017.03.20
























