Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Тусгай олимпоос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна

Энэ сарын 18-нд албан ёсоор нээлтээ хийсэн Тусгай олимпын өвлийн наадамд манай улс анх удаагаа албан ёсоор 14 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож байна.
Энэ удаагийн өвлийн наадамд нийт 3000 гаруй тамирчин, 1100 гаруй дасгалжуулагч оролцож буй бөгөөд нийт 107 улс спортын 10 гаруй төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Манай улсын хувьд спортын гурван төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар цасны гуталтай гүйлтийн тамирчин С.Тэмүүлэн, Б.Оюунбилэг нар мөнгөн медаль, гүйлтийн цаначин М.Гантөмөр хүрэл медаль хүртээд байна.

Харин тусгай олимпын өвлийн наадмаас Монгол Улсын түүхэн дэх анхны алтан медалийг гүйлтийн цанын төрлөөр Дархан хотоос шалгаран оролцож буй Н.Уянга охин хүртлээ. Манай тамирчид анх удаа оролцож ийнхүү өндөр амжилт үзүүлээд байна.

Тусгай олимп гэдэг нь Пара олимп биш бөгөөд тэмцээний гол онцлог нь оюуны хомсдолтой энэ залуусаас хэн нэгэн нь түрүүлэх, медаль авахдаа биш бөгөөд оролцоо л чухал байдаг аж.

Дашрамд сонирхуулахад, “Монгол Улс анх удаа тусгай олимпын өвлийн наадамд орж буй хирнээ яаж ийм амжилт гаргаад байна, туршлагаасаа хуваалцаач” хэмээн Оросын супер модель Наталья Водянова манай баг, тамирчидтай уулзжээ.

Тэрээр сайн дурын, буяны, хүмүүнлэгийн ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хийдгээрээ алдартай билээ.

0 Сэтгэгдэл