Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Чингисийн хүүхдүүд” кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авчээ
Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-д гарах албан ёсны эрхээ авчээ. Өмнө нь “Бодлын хулгайч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг олон киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангараг энэхүү киноны зураглаачаар ажилласан бол “Монгол фильм” группын найруулагч Д.Золбаяр ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.

Ийнхүү АНУ-д албан ёсны эрхтэйгээр гаргах болсон баярт мэдээг Д.Ангараг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ “Маш хатуу шалгууртайгаар олгодог насны ангилал болох "General Audiences" буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадлаа. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана гэдэг киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй юм.

Moana, Sing, Zootopia зэрэг алдартай хүүхэлдэйн кинонууд хүртэл "PG" буюу "Эцэг Эхийн Зөвшөөрөлтэйгээр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн Beauty and the Beast, 1994 оны The Lion King, 2001 оны Monsters, Inc, 2003 оны Finding Nemo зэрэг цөөн хэдэн кино"G" ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, budget-аа хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг.

Ямартай ч Монголын анхны "G" ангилал авсан кино болж энэ хүнд давааг давж чадлаа. "G" ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй байна гэсэн үг” хэмээн бичсэн баайсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан