Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Тревис Уолтоныг харь гаригийнхан хулгайлсан нь
Америкийн Аризона мужийн мод бэлтгэгч Тревис Уолтон 1975 оны арваннэгдүгээр сарын 5-ны орой ажлаасаа буугаад зургаан нөхрийнхөө хамт харьж явлаа.
Гэтэл жолоо барьж явсан бригадын дарга Майк Рожерс нь гэнэт тоормсоо хүчтэй гишгэн зогсох нь тэр. Тэднээс нэг их холгүй моддын орой дээр тэнгэрт асар том нисдэг таваг, янз бүрийн гэрэл цацруулан байна гэнэ.
Энэ үеэр Тревис Уолтон ягаад ч юм гэнэт машинаас гараад үл мэдэгдэх тэр биетийн зүг гүйсэн байна. Гэнэт “нисдэг таваг”-наас хөх өнгийн хурц гэрэл гараад Тревис газар унажээ.
Нөхөд нь энэ явдлаас айж тэндээс хурдан зайлахын түүс болон хөдлөөд таван минут хэртэй болоод Тревист туслахаар эргэн ирсэн байна. Гэтэл зам дээр Тревис ч байхгүй өнөөх үл мэдэгдэх нисдэг таваг алга болсон байжээ.
Цагдаагийнхан онцгой байдлынхан муж даяараа эрэл болсон ч ямар ч ул мөр олдсонгүй.
Хэдэн хоногийн дараа Тревисийн бүсгүй дүүгийн гэрийн утас дуугарч ахынх нь ядрангуй шивнэх яриа сонсогдсон байна. Тав хоногийн дараа шүү.
Тревисийг эмнэлэгт хүргэхэд эмч нар түүнийг шокт орсон, бие дээр нь химийн бодист түлэгдсэн юм шиг ул мөр үлдсэн гэсэн онош тавьж.

Тревисийг гипнозод оруулан яриулахад тэрээр ёстой итгэмээргүй түүх ярьсан байна. Тэр тэдний замд таарсан өнөөх харь гаригийнхны хөлөгт орсон гэж ярьжээ.
Тревис ер бусын орон зайд ороход метр хагасаас өндөргүй, толгойдоо үсгүй, уруулгүй ам, том нүдтэй гурван “хүн” учирсан гэнэ.
Айсан Тревис тэдэн рүү ямар нэг зүйл шидээд зугтаасан ч өөр нэг өрөөнд орчихсон гэнэ. Тэр өрөө нь яг л цонхоор одот тэнгэр харагдаж байгаа шиг тийм өрөө байжээ.
Харь гаригийнхан Тревисийг өөр бас нэг өрөөнд оруулан хэвтүүлж, хүчил төрөгчийн баг шиг юм өмсүүлсний дараа тэр ухаан алдсан байна.
Эмч нар Тревисийг өөрийнхөө үзсэн зүйлд тийм ч итгэлтэй биш байгаа, сэтгэцийн хувьд шокт орсон, асуудалд туйлбаргүй хандана, магадгүй үзээгүй зүйлээ үзсэн юм шиг ярьж ч мэднэ гэсэн ч өөрөө болохоор үнэхээр болсон явдал гэж итгэлтэй ярьж байлаа.

Нөгөө талаар эмч нар түүний бие дээрх түлэгдсэн мэт шархыг юунаас болсныг тодорхойлж чадахгүй байв. Тревис болохоор харь гаригийнхан өөр дээр нь эмнэлгийн олон төрлийн туршилт хийж, цусны дээж аван, ямар нэгэн эм бэлдмэл өгч байсан гэжээ.
Шинжилгээгээр ч үнэхээр түүнд элдэв туршилт хийсэн нь нотлогдсон байна. Энэ явдал хий үзэгдэл судлаачдын дунд “Уолтонд тохиолдсон явдал” нэрээр орсон төдийгүй үүнээс сэдэвлэн 1993 онд “Тэнгэрийн гал” нэртэй уран сайхны кино хийжээ.
Америкийн Аризона мужийн мод бэлтгэгч Тревис Уолтон 1975 оны арваннэгдүгээр сарын 5-ны орой ажлаасаа буугаад зургаан нөхрийнхөө хамт харьж явлаа. Гэтэл жолоо барьж явсан бригадын дарга Майк Рожерс нь гэнэт тоормсоо хүчтэй гишгэн зогсох нь тэр. Тэднээс нэг их холгүй моддын орой дээр тэнгэрт асар том нисдэг таваг, янз бүрийн гэрэл цацруулан байна гэнэ.

0 Сэтгэгдэл