Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хятадын “Чалко” компанийн өрийг дарлаа

Долоон жилийн өмнө “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Тэгээд энэ мөнгийг авахдаа “Дараа нүүрсээр төлж барагдуулах” нөхцөлтэй гэрээ хийсэн билээ. Гэвч нүүрсний үнэ унаж өр төлөх хугацаа сунжирсаар өдий хүрсэн юм. Уг мөнгөний  үлдэгдэл 30 хувийг нь  өнөөдөр төлж барагдууллаа. Өөрөөр хэлбэл Хятадын “Чалко” компанид “Эрдэнэс Таван толгой” компани өргүй болов. “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд энэ өрийг дарж дууссан явдал нь Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл, компанийн зөв менежментийн үр дүн хэмээв. Тухайлбал,  нүүрсний үнийг сонгон шалгаруулалтаар тогтоох бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэр өрөө төлж дуусхад гол үүрэг гүйцэтгэжээ. “Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн оны есдүгээр сард нэг тонн нүүрсээ 27 ам.доллараар борлуулж байсан юм. Ингээд олборлогч компанитай хэлэлцсэний дүнд өрөнд өгч буй нэг тонн нүүрсний үнийг арванхоёрдугаар сард 50 ам.доллар, өнгөрсөн нэгдүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн. Мөн Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулах болж нэг тонн нүүрс 72.5 ам.долларын үнэд хүрсэн байна. Энэ уурхайн гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтад “Монгол уурхайчид” нэгдэл шалгарсан. Иймд олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монгол Улсад үлджээ. Мөн Цанхийн Зүүн уурхайн олборлолтын зардалаас хоёр дахин бага зардлаар нүүрс олборлож байгаа юм. Ингээд дотоодын компаниуд нүүрс олборлох салбарт өрсөлдөх чадвартай гэдгийг нотлон харууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан