Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Гүржүүд инээдмийн өдрөөр аварга том тэмээний толгой олсон уу
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэн, Инээдмийн өдрөөр Гүржийн нийслэл Тбилисийн амьтны хүрээлэнгийн захиргаа аварга том тэмээний толгойн яс оллоо хэмээн хэвлэлийн бага хурал хийжээ.  “Амьтны шинэ хүрээлэн барихаар газар ухаж байтал Тбилисийн усан сангийн тэндээс тэртээ цагт аялагч Марко Пологийн бичсэн шиг гурван бөхтэй тэмээнийх гэмээр асар том толгойн яс оллоо. Үүнээс үзэхэд Ази Европыг холбосон Торгоны зам нь гүржийн нутгаар дайрч өнгөрч байсан бололтой” гэж гүржийн нийслэлийн амьтны хүрээлэнгийн захиргааны албан ёсны Facebook хуудсанд бичсэн байна. 

Гүржүүдийн тоглоом үүгээр дууссангүй, энэ бүхнээ улам итгэлтэй болгохоор тэд Монгол Улсын ШУА-ийн амьтан судлалын  хүрээлэнгийн захирал Б.Лхагвасүрэнтэй утсаар ярин энэ аварга том тэмээний яс нь асар хүнд ачаа болох учраас  танай мэргэжилтнүүд өөрсдөө ирж Ancient DNA Analysis шинжилгээ дээж авах хэрэгтэй гэсэн гэнэ. Тэд “Энэ олдвор нь аугаа их ард түмнүүдийн нүүдэл, шилжин суурьшилтын тухай бидний ойлголтыг өөрчилж мэдэх учраас шинжилгээний хариуг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.

Тус амьтны хүрээлэнгийнхэн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын нэгэнд бас сэлэм шиг том шүдтэй, ганц эвэртэй барын бамбар мэндэллээ гэж тоглоом шоглоом болж байсан юм.
0 Сэтгэгдэл
Бавуугийн Лхагвасүрэн гуай микрофон бариад явж байгаа сурагтай
1,5
Нэг ботго гарна
Б.Лхагвасүрэн гуай өчигдөр багжаа аваад Тбилис явцөөн
Бавуугийн Лхагвасүрэн гуай микрофон бариад явж байгаа сурагтай
1 бөхтэй тэмээ 2 бөхтэй тэмээ 2-н дундаас хэдэн бөхтэй тэмээ төрөх бол
1,5
1 бөхтэй тэмээ 2 бөхтэй тэмээ 2-н дундаас хэдэн бөхтэй тэмээ төрөх бол
Нэг ботго гарна
Хамгийн их уншсан