Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХАМГИЙН ҮНЭТЭЙ НОМ 30.8 САЯ АМ.ДОЛЛАР
Орчин үед бүх зүйл тоон технологид шилжиж, компьютержиж байгаа ч эртний, үнэ цэнэтэй, ховор ном зохиолд асар их мөнгө хаях хүн мундахгүй олон ажээ. Тэд дахин хэвлэгдсэн хуулбарыг нь биш хамгийн анхны эх хувилбарыг нь авах гэж үнэ хаядаг юм.
Дэлхийн хамгийн үнэтэй ном бол Леонардо ди Винчийн “Codex Leicester ” юм. Суут Леонардо да Винчи өөрийн олж мэдсэн шинжлэх ухааны нээлт, янз бүрийн туршилт судалгаагаа тэмдэглэн үлдээсэн нь хожим 30.8 сая ам.доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй номд тооцогдох болсон юм. Цор ганцхан хувь энэ номыг дэлхийн тэргүүн баян Билл Гейтс дуудлага худалдаагаар үнэ цохиж авсан нь энэ юм.  “Codex Leicester”-ийн араас хамгийн үнэтэйд тооцогддог номуудыг жагсаавал:
2.”Gospels of Henry the Lion”- 20.1 сая ам.доллар /Генригийн номлол/
3. “Америкийн шувууд”-8.8 сая ам.доллар
4.Уильям Шекспирийн түүвэр зохиол –таван сая ам.доллар
5.”Traite des arbres fruitiers” -4.7 сая ам.доллар
6.”Geographia”-3.9 сая ам.доллар
7.”Арвангуравдугаар нэмэлт”-1.9 сая ам.доллар
8. “Атлас”- 781 мянган ам.доллар
 “Генригийн номлол” бол Саксоны гүн Генригийн сургуулийг багтаасан 1188 онд гарсан ном юм. Гараар бичсэн 266 хуудастай энэ номны 50 хуудсыг алтан навчаар чимэглэсэн байдаг. Хамгийн үнэтэйгийн тоонд орсон дээрх номоос хамгийн хачирхалтай гэмээр нь “Traite des arbres fruitiers” хэмээх жимсний моднуудын тухай бүрэн мэдээлэл агуулсан ном юм. XVIII зуунд гаргасан энэ номын зураг чимэглэл болон хэвлэлт нь онцгой учир ийм өндөр үнэ хүрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан