Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо
Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч  замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн байна.

Замын эвдрэл, гэмтэл нь нүүрсний тээврийн хөдөлгөөний эрчмээс гадна нэг тэнхлэгт ногдох даацыг стандартаас хэтрүүлснээс үүдэлтэй юм.  Өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч эрэлт нэмэгдсэнтэй холбогдон 1000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ. Хэдийгээр замын засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч, Гашуунсухайт чиглэлийн буюу ачаалалтай талын зорчих хэсэгт эвдрэл, хагарал ихээр гарч, замын тэгш бус байдал алдагдсан тул засварлах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат автозамын хэсэгчилсэн засварын ажилд хэд хэдэн компанийг зэрэг оруулж, энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгах, зам засварын үеэр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныханд үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан