Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
“Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Амазонкийн ойд төөрсөн жуулчныг сармагчингууд 9 хоног хооллож аварчээ

Өмнөд америкийн Амазонкийн ширэнгэн ойд төөрсөн Чилийн жуулчныг сармагчингийн сүрэг 9 хоног хооллож, ннуц газруудад байдаг усанд хүрэхэд нь тусалж байсан гэж ярьсан байна.

25 настай Майкол Коросе Акуна гэгч Max Adventures компаний аялалд оролцон Болив улсын Мадиди үнэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Туйчи голын орчмоор аялжээ.

Жуулчид нэг өдөр ширэнгэн ойд явж байгаад эргэж бааз руугаа буцахын үест Пачамамагийн ёслол гэж болоход Акуна үүнээс татгалзаж нөхдөөсөө салсан байна.

Ёслол дуусад газарчин нь Акунаг сурагласан ч тэрээр ор мөргүй алга болсон байжээ.

Жуулчид, үндэсний хүрээлэнгийн ажилтнууд хэдэн өдрийн турш Акунаг эрж хайсан ч үр дүнд хүрсэнгүй. Зургаа хоногийн дараа ердөө л түүний нусны алчуурыг олсон байна. Арга ядаад бөө урьж ёсолсон ч амжилтад хүрсэнгүй.
Ингээд эрэл үргэлжилж 9 хоногийн дараа эрэлчид Акунагийн хашгирах дууг голын эрэг хавиас сонссон нь баазаас ердөө нэг км хагасын зайд байжээ.

Шумуулд баригдаж ядарч сульдсан Акуна. Энэ бүхий л хугацаанд ердөө л сармагчингуудын ачаар амьд гарсан гэж ярьсан байна.

Сармагчингууд түүнд жимс шидэж өгөн, хүн олохооргүй ус руу дагуулж очдог байсан гэнэ. Залуу тэгээд бөө ч биш, ширэнгэн ойн соёл иргэншил ч биш түүнийг ердөө бурхан өөрөө л намайг аварсан гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл