Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Б.Баттулга:Дэлхийн, Азийн аваргад оролцож чадахгүй болсон нь дотоодын асуудалтай холбоотой
Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Учир нь, тамирчдынхаа мэдүүлгийг заасан хугацаанаас нь хоцроож өгчээ. Тиймээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-нд энэ талаар өнөөдөр захиа ирүүлсэн байна. Энэ талаар МЧБХ-ны эрэгтэй, эмэгтэй үндэсний шигээ багийн ахлах дасгалжуулагчдаас тодрууллаа.
Б.Баттулга:
/Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
-Тамирчид маань Азийн, Дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон байх юм?
-Тийм ээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ийм мэдээлэл ирүүлсэн. Уг нь, бид өмнө нь тоон болон нэрсийн мэдээллээ явуулсан л даа. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ систем нэвтрүүлсэн. Үүгээр бол сарын өмнө эцсийн мэдүүлгээ бид явуулах ёстой. Манай хэдэн багш нар тамирчдаа цугларалтад гаргахгүй байсан болохоор бид тамирчдаа хараагүй байж нэрсийг нь өгч болохгүй байсан хэрэг. Өчигдөр л дөнгөж бэлтгэлдээ оролцоцгоосон. Ирэнгүүт нь л эцсийн мэдүүлгээ өгсөн. Гэхдээ үндсэндээ гурван хоног хоцорч мэдүүлгээ өгсөн. Тиймээс танай мэдээлэл хоцорч ирсэн учраас багаар нь оролцуулахгүй гэсэн юм.
-Одоо тэгээд яах вэ. Дунд нь тамирчид хохироод үлдэх нь?
-Ямар ч гэсэн бид Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо руу захиа явуулж байна. Нэг л боломж олгооч гэж гуйгаад байж байна. Энэ чинь манай дотоодын л асуудал байхгүй юу. Тамирчдынхаа оролцоог бодъё гээд бэлтгэлд оролцохыг нь хүлээсээр байгаад хугацаа алдчихлаа.
Ц.Баярсайхан:
/Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Нэрийн мэдүүлгээ өгч чадахгүй байсаар байгаад л ийм зүйл болчихсон байх. Ямар ч гэсэн энэ талаар тийм сайн мэдэхгүй байна.
Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Учир нь, тамирчдынхаа мэдүүлгийг заасан хугацаанаас нь хоцроож өгчээ. Тиймээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-нд энэ талаар өнөөдөр захиа ирүүлсэн байна. Энэ талаар МЧБХ-ны эрэгтэй, эмэгтэй үндэсний шигээ багийн ахлах дасгалжуулагчдаас тодрууллаа.
Б.Баттулга:
/Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/-Тамирчид маань Азийн, Дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон байх юм?
-Тийм ээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ийм мэдээлэл ирүүлсэн. Уг нь, бид өмнө нь тоон болон нэрсийн мэдээллээ явуулсан л даа. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ систем нэвтрүүлсэн. Үүгээр бол сарын өмнө эцсийн мэдүүлгээ бид явуулах ёстой. Манай хэдэн багш нар тамирчдаа цугларалтад гаргахгүй байсан болохоор бид тамирчдаа хараагүй байж нэрсийг нь өгч болохгүй байсан хэрэг. Өчигдөр л дөнгөж бэлтгэлдээ оролцоцгоосон. Ирэнгүүт нь л эцсийн мэдүүлгээ өгсөн. Гэхдээ үндсэндээ гурван хоног хоцорч мэдүүлгээ өгсөн. Тиймээс танай мэдээлэл хоцорч ирсэн учраас багаар нь оролцуулахгүй гэсэн юм.
-Одоо тэгээд яах вэ. Дунд нь тамирчид хохироод үлдэх нь?
-Ямар ч гэсэн бид Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо руу захиа явуулж байна. Нэг л боломж олгооч гэж гуйгаад байж байна. Энэ чинь манай дотоодын л асуудал байхгүй юу. Тамирчдынхаа оролцоог бодъё гээд бэлтгэлд оролцохыг нь хүлээсээр байгаад хугацаа алдчихлаа.
Ц.Баярсайхан:
/Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Нэрийн мэдүүлгээ өгч чадахгүй байсаар байгаад л ийм зүйл болчихсон байх. Ямар ч гэсэн энэ талаар тийм сайн мэдэхгүй байна.
0 Сэтгэгдэл




















