COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
80 настай фитнессийн тамирчны эрүүл амьдралын зөвлөгөө


Түүнийг 56 настайд эгч нь тархины хорт хадвраар нас баржээ. Түүний эгч фитнессээр хичээллэх сонирхолтой байсан ч өвчний улмаас энэ спортоор хичээллэх боломжгүй байсан аж. Эгч нь "нас бол тоо" гэдгийг хүмүүст батлах чин хүсэлтэй байжээ. Иймээс тэрээр эгчийнхээ энэ хүслийг биелүүлэхийн тулд 56 настайгаасаа эхлэн бодибилдингээр тасралтгүй, тууштай хичээллэжээ. Түүний энэ хүсэл биелж, тэрээр 2010 болон 2011 онд Геннисийн амжилтын номонд дэлхийн хамгийн ахмад тамирчнаар бичигдэж байсан юм. Эрнестин Шеферд өөрийн зөвлөгөөг "Ageless" хэмээх ном болгосон байна.
Фитнессээр хичээллэж эхэлж байгаа залууст зориулан түүний номноос зарим зөвлөгөөг хүргэе.
1. Нас бол зүгээр л тоо. Та хэдэн настайдаа ямархуу харагдаж байгаа нь ердөө л таны сонголт. 50 гарсан хүн хөгшин харагдах ёстой гэсэн хууль хаана ч байхгүй.
2. Хогоор бүү хоолло. Ходоодоор орж болох бүхэн хоол биш гэдгийг сайна. Би өдөрт 1700 калори хоол иддэг. Мэдээж үүнд өндөгний цагаан, тахианы мах болон төрөл бүрийн ногоо орно.
3. Нэг дасгалаа өдөрт хоёр удаа давтан хий. Би өглөө болон оройдоо нэг дасгалаа давтан хийдэг. Миний дасгалын цаг үүрийн 04.00 цагт 10 милийн гүйлтээс эхэлдэг. Орой унтахаасаа өмнө би бас 10 миль гүйгээд өглөө хийсэн дасгалаа давтан хийгээд унтдаг.
4. Юу хийх дуртайгаа мэдэж ол. Фитнессийн багш нар ихэнхдээ өөрийн дадсан эсвэл заахад амар дасгалуудыг зааж өгдөг. Харин тэдний сурагчид юу хийхийг хүсч байгааг бодолцож үздэггүй. Дасгалын маш олон аргууд бий. Тэдгээрээс өөрт таалагдаж байгаагаа сонгож хичээллэ.
5. Өөрийг тань урамшуулж, зоригжуулах зүйлтэй бай. Миний хувьд өдөр бүр эгчдээ залбирдаг. Эгчийнхээ өмнө хийнэ гэж амласан бүхэн минь намайг зоригжуулдаг.
0 Сэтгэгдэл
























