Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
1,4 сая еврогийн ”ашигтай” усан оргилуур

Ром хотоор аялах жуулчдын заавал очдог нэг газар бол “Треви” усан оргилуур ажээ. Яагаад ч юм энэ усан оргилуурт хүмүүс зоосон мөнгө шиддэг болоод удаж байгаа юм байна. Яг л өнөө манайхны Бадархундага нууранд алт мөнгөө өргөөд байдаг шиг л гээд ойлгочиход болно. Тэгвэл хэдий хэр мөнгө байгаа цуглардаг бол. Энэ талаар La Repubblica сонинд бичсэнээр 2016 онд 1,4 сая еврог жуулчид шиджээ гэж бичсэн байна.

Яг л аварга том мөнгөний гахай шиг усан оргилуурт цугларсан мөнгийг католик шашны “Caritas” гэдэг буяны байгууллагад өгдөг аж. Тус байгууллага уг мөнгийг орон гэргүй ядуу хүмүүсийн асрамжийн газар, орлого багатай гэр бүлийнхэнд зориулсан үнэгүй дэлгүүр, гуанз зэргийг ажиллуулахад зарцуулдаг байна.

Усан оргилуур руу шидсэн зоосон мөнгөний ихэнх нь америк доллар, австрали доллар, евро, иен байжээ. Өмнөх жилүүдэд уг усан оргилуур руу Гэгээн Мария, Ромын хамба Францискийн дүрстэй зоос, цоож, түлхүүр, бугуйвч, нарны шил, тэр ч бүү хэл хиймэл эрүү хүртэл байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан