COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Ямайкын иргэн боллоо
Дэлхийн хамгийн өндөр настай хүн хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 15-нд
нас барсан юм. Тэрээр Италид амьдардаг бөгөөд 117 насандаа өөд болсон юм. Харин түүний араас дэлхийн хамгийн өндөр настнаар Ямайк
улсын иргэн 117 настай Вайолет Мосс Браун тодорлоо.

Хатагтай Браун 1900 оны 3 дугаар сарын 10-нд Ямайкийн Трелони тосгонд төржээ. Түүний том хүү нь эцэг эхийнх нь аль нэг нь амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн болж таарах нь.
2010 онд В.Браун орон нутгийн сонинд ярилцлага өгөхдөө "би гахай, тахианы мах иддэггүй, бас дарс уудаггүй" гэж хуучилжээ. “Заримдаа би өөрөөсөө "үнэхээр 110 хүрчихлээ гэж үү дээ" гэж асуудаг. Яагаад гэвэл надад 110 нас хүрсэн мэт санагддаггүй ” гэж хатагтай сонирхуулан ярьсан байна.
Бямба гарагт дэлхийн хамгийн өндөр настан Италийн иргэн Эмма Моран насан өөд болсон тухай мэдээлсэн ба тэрбээр 1900 оноос өмнө төрсөн хамгийн сүүлчийн хүн байсан юм. Энэ мэдээ гарсны дараа Ямайкийн Ерөнхий сайд Эндрю Холнесс твиттерээр дамжуулан Браунд дэлхийн хамгийн өндөр настан болж байгаад нь баяр хүргэжээ.

0 Сэтгэгдэл