COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“TOKYO NIGHT -2017”-г дуучин Мино чимнэ
Охидын “Sound of kiss” хамтлагийн экс гишүүн, “Эмоци” продакшинд данстай жүжигчин, дуучин, фото модель гээд тун ч олон “гуншинтай” нэгэн бол Мино юм. Кинонд шимтэгсэд “Хайрлаж болох уу”, “Амьдралд тавтай морил”-д тоглосноор нь анддаггүй бол рекламны мангасууд түүний залуу нас, гоо үзэсгэлэнг хэдийнэ овоо хараанд авсан нь бий.

Харин урлагийн “фанатууд” “Хар сарнай” Амраагийн дүү С.Амарбаясгалантай хамтран дуулсан “Хатариш”-аар мэддэг. Энэ дууг дуулснаасаа хойш хатариш Мино нэртэй болсон адтай бүсгүй өнгөрсөн удаад “Romance”, “Чинийх” зэрэг соло уран бүтээлээ дүрсжүүлэн олонд хүргээд амжсан юм. Тэгвэл энэ удаад үзэгчдийн эртний танил нэгэн Япон дуугаар сонсогчдодоо бэлэг барих гэнэ.

Тодруулбал энэ сарын 28-нд Бишрэлтийн “The Embassy” ресторанд болох “TOKYO NIGHT -2017”-д Мино энэ дуугаа дуулахаар бэлтгэлдээ хэдийнэ орсон сонин дуулгана лээ. Нэмж сонирхуулахад уг дууны клип тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдах юм байна.

0 Сэтгэгдэл