COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Ногооны ашиг тусын тухай...
Давжаа жижиг өргөст хэмх

Хачин сонсогдож магадгүй ч, жижиг өргөст хэмхийг тогтмол хэрэглэх нь эрүүл мэнд, бие махбодод тун ашигтай гэнэ шүү. Дармал жижиг өргөст хэмх нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, ходоод, гэдэсний ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна. Үүнээс гадна ходоодны шүүс ялгаралтыг хэвийн болгож чаддаг гэнэ.
Чидун жимс

Чидун жимс нь уураг, сахар, пектин болон С, Е, Р амин дэм, мөн В бүлгийн амин дэмээр маш баялаг байдаг. Мөн калийн давс, фосфор, төмөр болон бусад элементүүдийг агуулдаг байна. Үнэт тэжээлийн бодисууд нь зөвхөн жимсний зөөлөн эдэд нь төдийгүй ясанд нь ч ихээр агуулагддаг бөгөөд ходоод гэдэсний замд бүрэн боловсруулагдаж шимэгддэг байна.
Оливын буюу чидун жимсний тос

Эмч мэргэжилтнүүд судасны хатуурал, шигдээс болон зүрхний бусад өвчин эмгэгийн үед мөн судасны гаралтай болон хавдарын гаралтай өвчин эмгэгийн үед өдөр тутмын хоол хүнсэндээ оливын тос түлхүү хэрэглэж байхыг зөвлөж байна. Оливын тосонд бие махбодоос холестериныг гадагшлуулдаг бодис их хэмжээгээр агуулагддаг байна.
Каперс
Каперс хэмээх өвөрмөц нэгэн ногоог бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл таны хоол хүнсний мэдлэгт бас нэмэр болох үүднээс энэ ногооны тухай товчхон мэдэээл хүргэе. Бусад ногооны нэгэн адил каперс нь амин дэм болон эслэг, органик хүчлээр маш баялаг ногоо юм. Каперсын 1 бут нь ойролцоогоор 25% уураг, 3% өөх тос агуулдаг бол жимсэнд нь С амин дэм, йод, үрэнд нь 36% өөх тос агуулдаг байна. Каперсыг бүхий л ашигтай амин дэм, эрдсийг нь алдагдуулахгүй гэвэл, өндөр хэмийн халуунд боловсруулахгүйгээр, анхны байгалийн хэлбэр байдлаар нь ашиглах нь зүйтэй аж. Гэхдээ манайд мэдээж зөвхөн даршилсан байдлаар л худалдаалагддаг. Томоохон зоогийн газрын тогооч нар өндөр зэрэглэлийн нарийн хоолонд хэрэглэж байна.

Хачин сонсогдож магадгүй ч, жижиг өргөст хэмхийг тогтмол хэрэглэх нь эрүүл мэнд, бие махбодод тун ашигтай гэнэ шүү. Дармал жижиг өргөст хэмх нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, ходоод, гэдэсний ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна. Үүнээс гадна ходоодны шүүс ялгаралтыг хэвийн болгож чаддаг гэнэ.
Чидун жимс

Оливын буюу чидун жимсний тос

Каперс

0 Сэтгэгдэл
























