Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Оффшорчин Баярыг С.Зоригийн ах С.Баяртай андууран зургийг нь тавьжээ
TV9 телевиз Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-ны оройн хөтөлбөрийнхөө “FOCUS” булангаар “Өдрийн сонин”-д нийтэлсэн Зоригийн ах Санжаасүрэнгийн Баярын ярьсныг нэвтрүүлэхдээ МАН-ын зүтгэлтэн Их британи умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд, оффшорчин С.Баярын зургийг тавьж будилжээ.

Оффшорчин С.Баярын зургийг тавьсан текстэд “Миний дүү” гэсэн үг хэдэнтээ гарч байгааг ч телевизийн уран бүтээлчид анзаарсангүй.

Энд “Гэр бүлийнх нь зүгээс нэгдүгээрт Зорийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 19 жилийн туршид Монголын ард түмэн болоод гэр бүлийнх нь зүгээс энэ хэргийг яаж шийдэгдэх талаар харж, хүлээж байсан. Энэ олон эргэлзээг нээлттэй шүүх хурал явуулж байж тайлах хэрэгтэй байна” гэсэн мөрүүд байна.

Нэгэн цагт оросын дипломатч эмэгтэйгээр “Зачем ты убил мальчика” /яах гэж түүнийг алчихав аа/ гэж хэлүүлж байсан МАН-ын зүтгэлтэн, өнөөдөр оффшор дансаар америкт олон харш худалдан авч наймаа хийж байгаа Санжийн Баярыг TV9 телевиз ийн ардчилсан хувьсгалын удирдагч талийгаач С.Зоригийн төрсөн ах болгон харууллаа.
Оффшорчин С.Баяр гэгч эрхэм С.Зоригинй аллагыг илрүүлэх гэж, шүүх хурлыг нээлттэй явуулах гэж ингэтлээ хүсэх үү.....
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан