Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Амтат чинжүүтэй үхрийн махан рулет

Орц: (8 порц)
үхрийн цул мах 400 гр
улаан, шар амтат чинжүү тус бүр 1 ш
цагаан гааны үндэс 1 см
нимбэгний шүүс 1 х/х
оливын тос
гүнжидийн үр
давс, шинэхэн нунтагласан хар перец
Сүмсэнд:
зөгийн бал 1 х/х
шар буурцагийн сүмс 5 х/х
чихэрлэг чили сүмс 2 х/х
үйрүүлсэн цагаан гаа ½ ц/х
сармис 1 жижиг хумс
гүнжидийн тос ½ ц/х
1.Хурц хутгаар махны судал дагуу уртааш нь 3 мм зузаантай байхаар махаа хэрчээд давтаж зөөллөж өгнө. Цагаан гааг хальслаад жижиг нүхтэй үрүүлд үрнэ. Нимбэгний шүүс, давс, перец, 2 х/х оливын тосыг нийлүүлж сайтар хутгаад, багсаар махан дээгүүр түрхэж өгөөд 10 минут амт ортол нь байлгана.
2.Чинжүүг таллаж хэрчээд, үртэй голыг нь салгаж цэвэрлээд урт нарийхан хэрчинэ. Хайруулын тавганд оливын тос хийж халаагаад чинжүүгээ хийж 3–4 минут шарна. Саванд зөгийн бал, шар буурцагийн сүмс, чилиний сүмсийг нийлүүлэн хийж бага зэрэг халаана. Дээр нь үрсэн цагаан гаа, сармис нэмж хутгаад 15 минут байлгасны дараа шүүгээд, дээр нь гүнждийн тос нэмж хутгана.
3.Амталсан махаа хайруулын тавганд эсвэл гриль дээр хоёр талаар нь эргүүлэн тус бүр 2-3 минут шарна. Махны хэрчим бүр дээр нь шарсан чинжүү тавьж, рулет болгож хуйлаад, чигчлүүрээр хатгаж тогтооно. Бэлэн болсон рулетыг таваглаад дээгүүр нь халуун сүмс дусааж ширээнд өгнө.

0 Сэтгэгдэл