Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Д.Ариунаа: Урамшуулал горьдоогүй ээ, урмыг минь битгий хугалаач
Дарханы “Энэрэл” цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Н.Уянга өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Австри улсад болсон Тусгай олимпын Дэлхийн өвлийн наадамд гүйлтийн цанын төрөлд оролцож алт болон мөнгө гэсэн хос медалийг эх орондоо авчирсан билээ. Н.Уянга охины дасгалжуулагч, багш Д.Ариунаатай хийсэн ярилцлагыг бид өмнө нь сайтаараа дамжуулан хүргэсэн. Тэрээр “Аливаа спортод хүн амжилт гаргахад анхны суурийг тавьж өгсөн, сэдлийг нь төрүүлж тухайн спортоор уралдаан тэмцээнд оруулж хөтөлсөн багш нар хамгийн үнэтэй байдаг. Олимпод оролцох эрхийн тэмцээнд нь оролцуулж "Алтан медаль" авахуулж чадсандаа баяртай байна” гэж байсан билээ. Үүний дараахан нь тэрээр “Миний амьдралын түүхэнд бичигдэх бас нэгэн алтан дурсамж. Тусгай олимпын алт, мөнгөн хос медальтан шавиа тосож авлаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байв. Харин өнөөдөр урам хугарсан мэдээллээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан ийн хүргэв. “Сурагчдын амралтаар олимпоос медаль авсан шавиа тоссоны төлөө нэг өдрийн цалингаа хасуулав аа хөөрхий. Захирал, менежер, 5 багш явсан мөртлөө 3 багшаас нэг өдрийн цалин хаслаа. Энэ хүний эрх үү, удирдлагын эрх үү. Бусад 4 хүний сүнсэн бие нь явсан юм байх даа, бурхан минь. Бид урамшуулал горьдоогүй ээ, урмыг минь битгий хугалаач” гэсэн байв.

0 Сэтгэгдэл




















