COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Эрүүл ахуйн энгийн зөвлөгөө
Хүний анхдагч хэрэгцээ бол хоол хүнс юм. Түүнийг зөв сонгон, зөв аргаар бэлтгэн хэрэглэснээр хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж чадна.

Техник технологи өндөр хөгжиж байгаа өнөө үед хүнсний бүтээгдэхүүний болцыг хурдасгах, хадгалалтын хугацааг уртасгах, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор олон төрлийн химийн бодис хэрэглэн хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна.
Хоол хүнсээр дамжих аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа дараах зарчмуудыг мөрдөх хэрэгтэй.
1. Цэвэрхэн байх
2. Сайтар чанаж болгох
3. Тусгаарлах
4. Хөргөх
5. Аюулгүй түүхий эд, ус хэрэглэх
Үүнээс гадна хоол хүнсийг үйлдвэрлэх, боловсруулахаас эцсийн хэрэглэгч хүртэлх дамжлагуудад хүнс бохирдох, нян үүсэх улмаар олон төрлийн өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.
Хоол хүнсэнд нян үржихээс хамгаалахын тулд:
• Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал.
• Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бүү бэлтгэ.
• Сав суулгыг сайтар угааж, халдваргүйжүүлсэний дараа хоол, хүнс бэлтгэхэд хэрэглэ.
• Бие зассаны дараа 2 удаа гараа сайтар угаа. Эхлээд бие засах газарт дараа нь гал тогоонд орж ирээд угаа.
• Хоол хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага хэрэглэ, хоолыг гараар хутгаж хэрхэвч болохгүй.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа зайлшгүй анхаарах зүйлс
• Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
• Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг нягтлах
• Сав, баглаа боодол дээр шошгыг уншиж, сонголтоо зөв хийх
• Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусгаарлагдсан эсэхийг лавлах
• Хөлдөөсөн хөргөсөн хүнсийг худалдаж аваад, богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчинд хийх, эсвэл даруй бэлтгэж хэрэглэх
ХЭРЭВ...
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа хэтэрсэн
Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн
Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолзож байвал
Өндөгний хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон
Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн
Хиам, өндөг, нарийн боов, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал бүү худалдаж аваарай.
Эдгээр нөхцөлд бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудан, чанар нь алдагдаж, өвчин үүсгэгч бичил биетэн, бактери үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл