COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Монголын анхны ухаалаг гар утсаар бүтээсэн “Хайр” кино нээлтээ хийлээ

Монголын анхны ухаалаг гар утсаар бүтээсэн "Хайр” кино дөрөвдүгээр сарын 29-нд Тэнгис кино театрд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Нээлдийн үйл ажиллагаанд "Хайр" киноны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж оролцсон юм.
Уг кино нь Монголын анхны ухаалаг гар утсаар хийгдсэн кино гэдгээрээ онцлог бөгөөд киноны үйл явцад хайрын тухай өгүүлэх юм.

"Хайр" УСК-г голчлон богино хэмжээний уран сайхны кино туурвидаг найруулагч Б.Чингүүн бүтээсэн бөгөөд гол дүрд "Аз жаргал” уран сайхны кинонд тоглосон Ц.Мичидмаа охин тоглож, зураглаачаар "Ану хатан”, "Бодлын хулгайч” киноны зураглаач Э.Очгэрэл ажилласан юм.
Найруулагч Б.Чингүүн нээлтйн үеэр хэлэхдээ "Кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно гэдгийг батлахыг хүссэн” хэмээн хэлж байв.
Мөн кино сонирхогчид тус киног дүгнэхдээ "үзэгчдийн таашаал, талархалыг хүлээсэн онцлог уран бүтээл болсон"-ыг дуулгаж байлаа. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн кино урлагт нэгэн шинэ тэсрэлт хийж ийнхүү гар утсаараа ч кино бүтээж болно” гэдгийг батлан харууллаа. Б.Чингүүн 20 богино хэмжээний кино бүтээж, 6 бүрэн хэмжээний кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан бол бүрэн хэмжээний 7 дахь кино нь энэ болж байгаа аж. Ийнхүү "Хайр” УСК кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж, тэсрэлт хийн үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Зочин
Юмхнаар юм хийнэ гэдэг л энэ байх даа. Сэтгэлтэй зүтгэлтэй хэвээрээ байгаарай залучуудаа
2017.05.28