АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг шалгалаа

Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд гурван удаагийн ой, хээрийн түймэр гарч, 5,7 га талбай шатсан. Цаг үеийн байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагуудад хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга, нийслэлийн Онцгой комиссын гишүүн Э.Баттулга, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг ногоон бүсийн байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдал, багаж хэрэгсэлтэй танилцлаа.
Хуурайшилтын зэрэг аюултай төвшинд хүрсэнтэй холбогдуулан иргэдийг ногоон бүсэд зорчихыг хуульд заасан хугацаагаар хязгаарлаж, морин эргүүл ажиллуулан, эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж, хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл