Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үхэж байгаа нохой эзэгтэйнхээ хурим хүртэл амьдарчээ
Америк бүсгүй Келли О’Коннеллийг амьтдын асрах газарт ажиллаж байхад 12 долоо хоногтой Чарли гэдэг лабрадор гөлөг авчирчээ. Келли ч шууд л тэр гөлгийг авахаар шийдсэн байна. “Түүнийг ирэхэд нь л би өөртөө авъя гэж бодсон” гэж Келли дурсч байна.

Цаг хугацаа өнгөрсөөн Келли Жеймс Гарвинтай танилцаж дурлалцаж. Хоёулаа малын эмч тэд өнгөрсөн есдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж. Тэдний ганц хүсэл нь 15 настай Чарлигаа хуримандаа байлгахыг хүсч байж.

Харамсалтай нь Чарли нохой энэ жил тархиндаа хавдартай болж бие нь эрс муудаж, тэр ч бүү хэл хурим болохын урд долоо хоногт таван ч удаа ухаан алдсан байна.

Харин хурим болох долоо хоногт Чарли бие нь гайгүй байж хуримын ёслолд эзэгтэйтэйгээ ирсэн байна.

Гэхдээ тэрээр буцахдаа өөрөө ч  явж чадахгүй Келлигийн эгч тэвэрч өргөн авч явахад тэнд байгсад бүгд нулимс дуслуулжээ

“Жеймс бид хоёр түүнд “Найз минь чи хийж чадлаа” гэж байн байн шивнэж байсандаа хэмээн Келли ярьж байна.

Хуримаас хойш долоо хоноод Чарли дахин сэрэхгүйгээр гүн нойрсчээ. Тэрээр дасал болсон гэртээ задгай зуухны өмнө чимээгүйхэн унтаад дахин сэрээгүй байна. “Бүтэн 15 жил өнгөрсөн шүү дээ” гэж Келли хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан