COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Манай гаригийн хамгийн алдартай титмүүд
Хаан эздийн хамгийн гол бэлгэ тэмдэг нь титэм. Үе үеийн эрх баригч, дарангуйлагчид өөрийн сүр хүч болон засаглалынхаа бэлгэ тэмдэг болгож титмээ алт, мөнгөөр урлан маш ховор, эрдэнийн чулуугаар чимэглэдэг нь уламжлал. Манай гариг дээрх хамгийн үнэтэй, хамгийн нэрд гарсан титмүүд.
Ромын эзэнт гүрний хаад эздийн титэм

Ромын эзэнт гүрний хаад, эздийн титмүүдээс хамгийн алдартай нь х зууны эцсээр урласан Их Карлын титэм. Энэ титмийг 144 үнэт чулуу, сувдаар чимсэн байдаг гэнэ. Эхлээд Нюрнбергт хадгалж байсан ч Наполеоны цэргүүдэд алдахаас сэргийлэн Венад аваачсан өнөө хүртэл тэндээ хадгалагдаж байгаа.
Британийн эзэнт гүрний титэм

1911 онд үйлдвэрлэсэн энэ титэм хатан хааны өмч биш улсын өмч. Өдгөө Тауэр музей, хэрэмд хадгалж байгаа энэ титмийг өнөөгийн хатан хаан Елизавета II жил бүр Парламентын чуулганы нээлт болон төрийн ёслолын үеэр өмсдөг. Титэм ердөө 910 грамм жинтэй.
Оросын эзэнт гүрний Их титэм

Энэ гайхамшигт титмийг хоёрдугаар Екатерина эрх барьж байхдаа 1762 онд бододж олж хийлгэсэн гэдэг. Ердөө хоёр сарын дотор хийсэн гэдэг ч эрдэнэсийни чимэглэл, титмийн ур хийц гэж гайхмаар. Бөмбөлгийн хоёр талаар Өрнө, Дорныг бэлгэдэж хятадаас 16 дугаар зуунд аваачсан 400 карат эрдэнийн чулуугаар чимсэн байна. Өдгөө ОХУ-ын Алмазын санд хадгалж байгаа.
Оросын хаадын титмүүд

Европын хаад эзэд тансаг гоё титэмтэй болоод ирэхийн цагт Орос үнэт эрдэнэсийн чулуугаар чимэглэсэн малгай хийж өмсөх боллоо. Үүний хамгийн алдартай нь Мономахын малгай. Үүнийг хамгийн түрүүнээ Догшин Иван өмссөн бол нэгдүгээр Петр ч өмсч байжээ.
Хатан хаан Анна Ионовнагийн титэм

1762 оноос эхлээд эзэнт гүрэн унах хүртэл оросын эзэн хаад алдарт Их титмийг өмсч байсан бол хатан хааныг төрийн эрхэнд гарахад энэ титмийн хуулбар жижиг хэд хэдэн титэм хийлгэсэн байдаг. Харамсалтай нь эдгээрээс ганц нь л хадгалагдаж үлдсэн байна.

Оросын эзэн хааны бага титэм

0 Сэтгэгдэл