Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
УДБЭТ урын сангаа ”Дэггүй Лиз”-ээр баяжуулжээ
УДБЭТ энэ сарын 27-ноос эхэлж 54 дэх улирлынхаа шинэ уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэх гэж байна. Тодруулбал, Ф.Херольдын "La Fille mal gardee" /Муу хамгаалагдсан охин/ буюу "Дэггүй Лиз" балет үзэгчдийн хүртээл болж тус театрын урын санд нэмэгдэхээр болжээ.

Зохиолын үйл явдал нь тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг бөгөөд охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирдог аж. Лиз охин өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөдөг байна.

Энэ уран бүтээлийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд ажиллаж байгаа бол Ц.Чинзориг дэглэн найруулж, ерөнхий зураачаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллаж байгаа юм байна. Харин гол дүрд Б.Саруул, О.Анужин, А.Эрдэнэболд, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, СТА Э.Эрдэнэжаргал, М.Нямтайван, Т.Хан-Очир, Х.Чойжилсүрэн нар тогложээ.

Хайр сэтгэл, нандин харьцааны талаарх өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн тань урлагийн боловсрол, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх тул гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж нээлтийн хөшгийг хамтдаа татахыг тус театрын хамт олон урьж байна билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан