АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хавтгайн сүрэг наймаар нэмэгджээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Хавтгай үржүүлгийн төв”-ийн хавтгайн сүрэгт энэ хавар 8 ингэ ботголж, найман ботго мэнд бойжиж байна. Одоо тус төвийн хавтгайн сүрэг 33 болж, ботготой ингэ нь Ээж хайрхан уулын өвөр, Цагдуултай, Бор сухайд, сувай сүрэг нь Шийрийн хар, Идрэнгийн нурууны өвөр бэлээр задгай бэлчээрт нутаглаж тавлаг сайхан хаваржиж байна. 2013 оноос хавтгай үржүүлэх төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус үржүүлгийн төвөөс тодорхой насанд нь зэрлэгшүүлэх зорилгоор хээрийн бэлчээрт нь нийлүүлэн тавьдаг байна. Энэ онд анх хавтгайн ботго гаршуулж эхэлсний 30, “Английн хавтгай хамгаалах сан” байгуулагдсны 20, “Монголын хавтгай хамгаалах сан”-гийн 10 жилийн ойнууд тохиож байгаа ажээ.
Эх сурвалж:МОНЦАМЭ

0 Сэтгэгдэл