Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
АНУ-д Монголын өвийн өдрүүд боллоо

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Дэлхийн банктай хамтраад АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан энэ сарын 16-17-ны өдрүүдэд “Монголын өвийн өдрүүд” арга хэмжээ зохион байгууллаа.
Вашингтон дахь Дэлхийн банкны албан байранд болсон эл арга хэмжээнд АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Батлан хамгаалах яам, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид, АНУ-д амьдардаг монголчууд, монголын соёлыг сонирхдог гадаадын иргэд оролцсон байна.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас  АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Жейсон Аллборд нар үг хэлсэн байна.
Арга хэмжээний үеэр монгол үндэсний дуу бүжгийн чуулгынхан дуулж бүжиж, үндэсний хөгжим эгшиглэн монгол үндэсний хоол дэлгэсэн байна. Зураач Д.Цолмон мөн “Нүүдэлчийн сэтгэлгээ” үзэсгэлэнгээ дэлгэжээ.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны 155 дахь гишүүн орон болсноос хойш 140 гаруй төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан