Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хууль бусаар тарвага агнахыг зогсоохоо уриалж хөшөө босгжээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” МОН/13/303 төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл энэхүү төслөөс санаачлан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран Дорнод аймгийн Баян-Уул суманд Идэвхтэн байгаль хамгаалагчдын хяналт, шалгалтын үр дүнд хураагдсан 213 хавхыг ашиглан тарваганд зориулсан хөшөө босголоо.

Энэхүү хөшөө нь хууль бусаар тарвага агнахыг зогсоох, тоо толгойг өсгөж амьдрах орчныг хамгаалах, уг амьтнаар бахархах нутгийн иргэдийн сэтгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Хөшөөний дизайн, болон угсрах ажлыг Дорнод аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнууд хийж, тус төслөөс санхүүжүүлэн гүйцэтгэсэн байна.

Тарваганы тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаа. Мөн тэдний амьдрах нутагшилт ч тэр хэрээр хумигдсаар байгаа юм. Тэр үүднээсээ БОАЖЯ-наас тодорхой ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн ногоон бүсээс тодорхой тооны тарвагыг хөдөө орон нутаг болон бусад газарт нүүлгэн шилжүүлсээр байгаа билээ.

Тарваганы хувьд газар доошоо гурван метр нүүх ухаж амьдардаг. Энэ нь хөрсний бүтцэд маш сайнаар нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Мөн тэрхүү ухсан нүх нь зарим ан амьтан, мод ургамлын амьдрах нөхцөл болдог байна. Тиймээс тарваганы тоо толгойг өснөх, хууль бус агналтын эсрэг холбогдох албан байгууллагууд төдийгүй иргэд, олон нийт ч анхаарах цаг болсныг энд тодотгоё.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан