Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Оросын татарчууд “Татар” гэсэн үг үүссэний 1285 жилийн ойг тэмдэглэлээ
ОХУ-ын Татарын эрдэмтэд энэ тавдугаар сарын 29-нд “ТАТАР” гэдэг үг анх үүссэний 1285 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Татарын Маржанийн нэрэмжит Түүхийн хүрээлэнгийн албан ёсны сайтад тэмдэглэснээр бол “ТАТАР” гэдэг үг анх 732 онд үүссэн байна.

1285 жилийн өмнө “ТАТАР” гэдэг үгийг өнөөгийн монголын нутагт байгаа Туркийн хоёрдугаар ханлиг Кюль-тегиний дурсгалд зориулсан гэрэлт хөшөөн дээр анх сийлсэн байдаг гэнэ. Энэ гэрэлт хөшөөн дээр “кокуз-татар”,  “отуз-татар” гэсэн омгийн тухай бичиж үлдээсэн байгаа юм байна. Хятадын цагаан хэрэм хүртэл, өнөөдрийн монголын нутагт  нутаглаж байсан энэ омгууд нь  дорнод хүннүчүүдээс гаралтай гэж татарын эрдэмтэд үздэг юм байна.

Өнөөдөр ОХУ-д 5 сая 310 орчим мянган татар үндэстэн амьдарч байгаа нь нийт хүн амын нь 3,87 хувийг эзэлж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан