Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
“Дора” Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн том их буу

“Их буу бол дайны бурхан” гэдгийг цэргийн алба хаасан бүхэн мэднэ. Дэлхийн хоёрдугаар дайн бол бүх төрлийн цэрэг, техник оролцсон дайн байсан. Энэ дайны хамгийн том их буу нь немцийн “Дора” байлаа. Зөвхөн төмөр замаар л явдаг энэ аварга их буу 80 см-ийн диаметртэй 7000 кг сумаар бууддаг байж.

Францын Мажиногийн хамгаалалтын зурвас, Белгийн эргийн хамгаалалтыг устгах зорилгоор Адольф Гитлер 1936 онд германы Эссен хот дахь “Krupp” фирмд хамгийн том их буу бүтээх захиалга өгснөөр 1941 онд энэ их бууг үйлдвэрлэн гаргажээ. Ингээд ерөнхий зохион бүтээгчийнхээ гэргийн нэрээр “Дора” хэмээн нэрийдсэн байна.

Энэ их буу 7000 кг жинтэй сумаар 47 км-т байгаа байг устгаж чадна. Харин “Дора” өөрөө нийтдээ 1350 тонн жинтэй.
Дөрвөн давхар барилгын хэмжээтэй, 42 метр урт, өдөрт ердөө 14 удаа буудахад 500 хүнтэй тоот ажиллана. Үүний дээр хамгаалалтын, тээврийн батальон, төмөр замын хоёр ч бүрэлдхүүн, зенитийн дивизион, цэргийн цагдаа, хээрийн талхны үйлдвэр гээд нүсэр багтай.

Гэхдээ франц, белгийг эзлэхэд энэ буу үйлдвэрээс хараахан гараагүй, тэгээд ч тэр улсууд хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй болохоор ийм аварга зэвсгийн ч хэрэг болсонгүй.

Ингээд “Дора”-г дорнод фронт руу эргүүлж Севастополийн эргийн хамгаалалтыг сэтгэлэхэд ашигласан байна. 1942 оны зургадугаар сард “Дора” севастопольд ирж 48 удаа буудсан гэдэг.

Гэсэн ч байгаа оновчтой оноогүй, дайсандаа төдийлөн хохирол учруулаагүй учраас ар тийш татжээ.

0 Сэтгэгдэл