Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Итали бүсгүй нэг ойтой хүүхдээ машинд мартсанаас амь эрсэджээ

Италийн хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл 16 сартай хүүхдээ машинд мартсанаас болж амийг нь эрсдүүлсэн эмэгтэйг Тосканы хууль сахиулагчид шалгаж эхэлсэн байна.

Энэ сарын 7-нд Тоскан мужийн Кастельфранко-ди-Сопра хотын нэгэн зөвлөлийн албан хаагч эмэгтэй өглөө хүүхдээ яслид хүргэж өгөөд ажилдаа явахаар гарсан боловч ясли руу явсангүй шууд ажилдаа очжээ. Тэгээд машинаа ажлынхаа гаднах талбайд зогсоогоод шууд ажилдаа орсон байна.

Ой дөнгөж өнгөрч яваа охин 30 градусын халуунд машин дотор өдрийн тал илүүг өнгөрөөж, зургаан цаг өнгөрсний дараа эмэгтэй гэнэт хүүхдээ санаад гарч ирэхэд охин ухаангүй байж. Тэр дор нь аврах алба, түргэн тусламж дуудсан ч тэд охины амийг аварч чадсангүй зүрх нь зогсчээ.

Хууль сахиулагчид нөхцөл байдлыг шалгаж эхлэхэд эмэгтэйн ажлынхан болон хөршүүд нь түүнийг их л халамжтай, хүүхэддээ их анхаарал тавьдаг эмэгтэй гэцгээсэн байна.
0 Сэтгэгдэл
M*****
Хамгийн их уншсан