Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Дантес, Пушкиныг алсныхаа дараа хэрхэн амьдарч байсан бэ

Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч гэж үздэг аугаа их Александр Сергеевич Пушкин франц офицер Дантестай халз буудалцаж гэдсэндээ хүнд шархадсаны улмаас 1937 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр насан эцэслэсэн.
Харин Хүний гараар босомгүй хөшөө дурсгалаа босгосон энэ гайхамшигт яруу найрагчийг хөнөөсөн алуурчин Жорж Дантес энэ аймшигт гэмт хэргийнхээ дараа хэрхэн амьдарсан бэ.......
Түүхэнд Дантес 1835 онд А.С.Пушкины эхнэр Наталья Николаевнатай танилцаж улмаар дотно харьцаатай болсноос тэдний сөргөлдөөн эцэстээ дуэль хийхэд хүрсэн гэдэг. Гэхдээ Пушкиныг хөнөөсний дараа Дантесын амьдрал ямар байснаас чухамдаа энэ нь зүгээр нэг хүүхнээс болсон уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

франц офицер Дантес
Жорж Шарль Дантес 1812 оны хоёрдугаар сард Францын Дээд Рейн мужид төрсөн, 1895 оны арваннэгдүгээр сард Францад 83 насандаа нас барсан.
1. Дантес Францад эргэж очоод өөрийн төрсөн Сульс хотын даргын ажлаар улс төрийнхөө карьерийг эхлүүлжээ. Удалгүй Төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан эзэн хаан Луи-Наполеон өөрийн элч болгож Дантесыг европын Орос, Австрийн эзэн хаан, пруссын хаанд илгээлт явуулсан байна. Дантес түүний энэ даалгаврыг сайн биелүүлснийхээ төлөө Наполеон III-ын солигдошгүй сенатx болжээ.
2. Дантес олон жилийн туршид Парис дахь оросын элчин сайдын яамтай холбоотой байж түүний мэдээлэгч нь байжээ. Ер нь тэрээр Оростой холбоогоо таслаагүй гэдэг

Сенатч Шарль Дантес
3. Дантес өөрийнхөө Пушкинтай дуэль хийж Оросоос хөөгдсөнийгөө улс төрийн карьераа эхлэх сайхан боломж хэмээн их л сэтгэл хангалуун байдаг байсан гэж хүүхдүүд нь дурсчээ. Пушкинтай халз буудалцаагүй бол насан туршдаа Оросын хязгаар нутагт сайндаа л хороон даргаар ажиллах байсан даа гэдэг байсан гэнэ.
4. Дантес бас зүгээр ч үгүй Надолеон III-ын тухай гурван боть дуртгал бичсэн нь ХХ зууны эхээр хэвлэгдсэн гэнэ. Тэр бас эцэг Александр Дюматай танилцаж тэр алдарт зохиолч түүний нэрийг гайхамшигт “Монте-Кристо гүн” зохиолдоо ашиглан гол баатараа Эдмон Дантес гэж нэрлэсэн юм байна.

0 Сэтгэгдэл