Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Голландын загасчид хоёр толгойтой дельфин барьжээ

Умард тэнгист загасчилж явсан Голландын загасчид санамсаргүйгээр хоёр толгойтой далайн гахай барьсныхаа зургийг авч эрдэмтэн судлаачдад илгээжээ хэмээн шинжлэх ухааны  New Scientist сэтгүүлд бичсэн байна.

Хенк Танис нөхөдтэйгөө эргээс 30 орчимм км-ийн зайд загасчилж яваад тороо татаж автан тэнд нь загас биш харин дөнгөж төрсөн далайн гахайны зулзага байх атлаа хоёр толгойтой байсан гэнэ.

Тэр нь  бидний сайн мэдэх сиамын ихэртэй төстэй, хоёр толгой, гурван нүдтэй атал нэг биетэй, ерөнхийдөө биеийн сүүл хэсэг хэвийн байж. Загасчид айгаад олзоо буцаагаад далайд тавьсан байна. Тэд магадгүй Европын холбоо, Голландын хуульд харшилж мэднэ хэмээн болгоомжилсон гэнэ.

Харин тэд түүнийг далайд тавихын өмнө олон зураг дарснаа хожим нь эрдэмтдэд өгснийг энэ долоо хоногт Deinsea сэтгүүл нийтэлсэн байна.

Далайн гахай ердөө ганцхан зулзага төрүүлдэг атал хэвлийд нь яагаад хоёр дахь зулзага байсан хийгээд, тэд нь өөр хоорондоо яаж нийлэн ийн сиамын ихэр болсныг эрдэмтэд хараахан таамаглаж чадахгүй байна. Ийм ховор тохиолдлын дараа энэ зулзага яагаад ч амьдарч чадахгүй төрснийхөө дараа л шууд үхсэн гэж тэд үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан