Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Анхны хэвлэмэл цагаан толгой

Х.Баттулгын номын сангийн хамгийн үнэ цэнэтэй ном бол анхны хэвлэмэл “Цагаан толгой”-н сурах бичиг. “Монгол Цагаан толгой” нэртэй эл сурах бичгийн гадар дээр “1926 он. Энэхүү нэгтгэсэн цагаан толгойг 15 жилийн ойн төв комисс ба Ардыг гэгээрүүлэх явдлын яам, Шинжлэх ухааны хүрээлэнгээс хамтран зохиож хэвлүүлэв” гэжээ. 15 жилийн ой гэдэг нь 1911 онд байгуулагдсан Богд хаант Монгол Улсын тооллоор Олноо өргөгдсөний 15 жилийн ой бололтой. Цагаан толгойн бүх үсгийг нэг бүрчлэн бичиж, эгшиг үсгээр амилуулан тэмдэглэхдээ “Гадаадын аялгууг тэмдэглэх үсгүүд” гээд П, Ф, Щ, К, З, Лха үсгүүдийг жагсаажээ. Сурах бичгийн дараагийн хэсэгт унших дадлага олгох үгс, богино бичвэрүүд багтаасны дотор “Морины явдал хавтай, гүүний айраг бахтай, тэмээний хүч таатай, шарын олз элбэг, үнээний сүү арвин, хонины ноос үлэмж” гэх зэргээр уламжлалт аж ахуй, мал сүргийн тухай бичвэрүүд оруулжээ. Мөн “Ном сайн үз, учир ёс сайн мэд. Балчир нялх дүү нараа бага сургуульд оруул” хэмээсэн сургааль үгс ч бий. Байгуулагдаад тавхан жилийн нүүр үзэж байсан Ардын засгийн газраас 16 нүүр бүхий эл сурах бичгийг 310 мянган хувь хэвлэсэн байдаг. Өдгөө Үндэсний түүхийн музейд ч байдаггүй энэ ном яахын аргагүй түүх соёлын гайхамшигт дурсгал мөн.

Эл жижигхэн сурах бичиг тухайн үеийн сурагч цүнхний хамт Х.Баттулгын номын санд ирсэн түүх ч нэн сонирхолтой. Өдгөө Төв шуудангийн зүүн буланд, хуучин номын худалдаа эрхлэн суух Н.Баасандорж гэх хүний талийгаач дүү, Х.Баттулга нар Яармагийн дэнж дээр тоглож өссөн найзууд, нэг ангийн хоёр байж. 27 жил номын худалдаа эрхэлж буй Н.Баасандорж гуай 100-аад жилийг элээсэн сурах бичгийнхээ тухай цахим орчинд нийтэлснийг Х.Баттулга өөрийн биеэр ирж, номыг нь авсан гэдэг. Нүдний гэм болсон ийм нандин бичиг соёлын дурсгал номын худалдааны лангууг долоо хоног чимэх зуур учир мэдэх гадныхан өндөр үнэ хэлж байсан ч Н.Баасандорж түүхэн дурсгалаа явуулын хүнд алдахыг хүсээгүй гэнэ. Тэрээр энэ тухайд “Музейд ч байхгүй энэ чухаг нандин ном Монголдоо үлдэх учиртай. Тиймдээ ч үүх түүх, өв соёлоо дээдэлдэг жинхэнэ эзэндээ очсонд баяртай байгаа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл