COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Явуулын хүн кино багийнхан Москваг зорилоо

“MSC media”-гийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино Оросын холбооны улсын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-ын уралдаант бүст шалгарсан билээ. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хугацаагаараа Венецийн наадмын дараа дэлхийд хоёрт жагсдаг Москвагийн олон улсын 39 дэх кино наадмын үндсэн уралдааныг Францын найруулагч продюсер Йорн Йохан Доннер, Испанийн найруулагч зохиолч Альберт Серра, Ираны найруулагч продюсер Реза Миркарими, Италийн алдарт жүжигчин Орнелла Мути нар шүүх юм.
Тэгвэл тус наадамд оролцох “Явуулын хүн” этно драм төрлийн уран сайхны киноны багийнхан дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-ын нийслэлийг зорьж улаан хивсний баярт оролцож, киноны нээлт болон хэвлэлийн бага хурал хийж даяарчлалын салхинд хийсэн алдах хүн төрөлхтний өвгөн соёлт нүүдэлчдийн амьдралыг дэлхийн сонорт хүргэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тус киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсерээр О.Урантуяа нар ажилласан бол гол дүрд Н.Ялалт, А.Баярцэцэг, А.Алтантөр нар тоглосон юм. Энэхүү киногоор хот руу тэмүүлэх залуус унаган нутгаа орхин нүүдэллэж буй тухай, хүн төрөлхтний өвгөн соёл нүүдэлчдийн онцгой чадварыг хэн тээн өвлүүлэх талаар, үрээ хүлээсэн эцэг эх, нөхрөө харуулдсан эхнэр, аавыгаа санах багачууд, малын хөл даган амьдрах хөгжил дэвшилд шахагдан зохицон ядах сүүлчийн нүүдэлчин монголчуудын эгэл амьдрлыг уран сайхны аргаар дүрслэн харуулжээ.
Олон улсын нэр хүндтэй дээрх наадмаас 1959 онд “Ардын элч” Монголын уран сайхны кино эмэгтэй дүрийн мөнгөн медалийн шагналыг хүртэж байсан түүхтэй. Харин энэ удаад буюу 58 жилийн дараа Мосвкагийн олон улсын 39 дэх кино наадамд манай улс “Явуулын хүн” бүтээл оролцох гэж байна. Кино наадам маргааш эхэлж энэ сарын 29-нд өндөрлөнө.

0 Сэтгэгдэл