Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
”Универсиад”-ын галт бамбар Туринд асжээ

60 хоногийн дараа наймдугаар сарын 19-нд Тайваны Тайпей хотноо эхлэх Дэлхийн оюутны спортын XXIX дүгээр "Универсиад" наадмын галт бамбар асаах ёслол Италийн Турин хотод болсон байна.
1959 онд анхны "Универсиад" наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор Турин хотоос эхлүүлж, галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч О.Матыцин, "Универсиад-2017" наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпын аварга Чу Му Ен нар оролцжээ.
Энэ удаагийн наадамд 170 гаруй орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцож, спортын 19 төрөлд 300 орчим багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас есөн төрөлд тамирчдаа сойж буй. Тодруулбал, жүдо, таэквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, теннис, ширээний теннис, сагсан бөмбөг, гольф гэсэн төрөлд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.

0 Сэтгэгдэл
Судвэрдэнэ
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
2017.06.22