Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
108 МЕТР ЭСГИЙН ДЭЭР УРЛАСАН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛНА


Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбайд 12:00 цагаас олон нийтэд танилцуулна. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.
Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтий Гар Урчууд” ХХК-ийн хамт олон анх санаачлан эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд бүтээжээ. Мөн урлах үйл ажиллагаанд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз гээд монгол туургатнууд оролцсон аж. Бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургажээ.
 


Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд урлажээ. Мөн Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдэллэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлогтой.
Дашрамд сонирхуулахад, энэхүү бүтээлийг Геннисийн номонд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлж өгсөн бөгөөд Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл,  Эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, Хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацад бүртгэгдэх юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан