Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Л.Баттулга: Шилдэг тамирчныг нэрлэхдээ спортын төрлөөр ялгаж байгаад сэтгэл дундуур байна
Монголын үндэсний олимпын хорооноос сар бүр шилдэг тамирчин шалгаруулж урамшуулахаар болсон тухай мэдээлэл өчигдрөөс хэвлэлээр цацагдсан. Шилдэг тамирчинд нэр дэвшигчид тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн байх шалгууртай.
Ямартай ч хамгийн эхний "Сарын шилдэг тамирчин"-д өнгөрсөн сард зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, М.Уранцэцэг, П.Орхон болон Г.Болдбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Д.Отгондалай нар нэр дэвшээд буй.

Гэвч өнгөрсөн сард зохиогдсон тэмцээнүүдэд амжилт гаргасан зарим тамирчныг нэр дэвшүүлээгүйд багш, дасгалжуулагч нар гомдолтой байгаа аж.
Тухайлбал, Монголын Поккет Билльярдын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Баттулга МҮОХ-ны фэйж хуудсанд дараахь гомдлыг бичсэн байна.
“Нэг горимын санал байна. Нэр дэвшиж байгаа тамирчид болон спорт нь яахын аргагүй ТОП мөн үү, мөн өө. Хажуугаар нь олимпын бус төрөл болон шинээр хөгжиж байгаа, анхныхаа медалийг хүртэж баярлаж байгаа спортын төрлүүдээ орхиж байгаад сэтгэл дундуур байна. Саяхан болж өнгөрсөн Бага Олимп буюу Оюутны Универсиад наадмаас пүүл бильярдын төрлөөр манай охид ганцаарчилсан төрлөөр мөнгөн медаль, багийн төрлөөр хүрэл медаль хүртлээ. Арав гаран жил зүрх сэтгэлээ зориулан зүтгэсний хүчинд манай охид Олон улсаас анхны медалиа авлаа. Сарын ШИЛДЭГ-т шалгарахгүй байсан ч болно. Ядаж нэр дэвших нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ” хэмээн бичжээ. Мөн нэр дэвшигчдийн дунд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж дэлхийн хошой медальтан болсон Э.Бэхбаярын нэр байхгүй байгаад гайхах хүн цөөнгүй байна.

0 Сэтгэгдэл